Бээжингийн олимпын дурсгалын зүйлийг худалдаалж эхэллээ

Бээжингийн өвлийн олимп болон паралимпын бэлгэдэл бүхий тусгай зөвшөөрөлтэй дурсгалын зүйлсийг албан ёсоор худалдаалж эхэлжээ. Тусгай зөвшөөрөлтэй бараанд бичиг хэргийн хэрэгсэл, хувцас, энгэрийн тэмдэг, түлхүүрийн оосор, хөргөгчний наалт, гар урлалын бүтээл, үнэт металл зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно. Наадамд 95 орны 3000 гаруй тамирчин спортын долоон төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Мөн Бээжин нь өвлийн болон зуны олимпын наадам зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм. Түүнчлэн өвлийн олимпын зохион байгуулалтад 39 мянган сайн дурынхан ажиллах аж. Үүнээс олимпын наадамд 27 мянга, паралимпын наадмын зохион байгуулалтад 12 мянган 712-15707634322018032214183041184сайн дурынхан ажиллах ба эх газрын Хятад, Хонконг, Макао, Тайваниас тус тус бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Х.Заяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.