Ираны эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх боломжтой болжээ

5da0008c97eb8 Пүрэв гарагт Ираны нийслэл Техран хотноо болсон Иран-Камбожийн хөл бөмбөгийн шигшээ багийн тоглолтыг Ираны эмэгтэйчүүд үзэж сонирхжээ. Тэд хөл бөмбөгийн тэмцээнийг цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй жилийн дараа анх удаа үзэж буй нь энэ юм.

Өнгөрсөн есдүгээр сард Ираны иргэн, хөл бөмбөг сонирхогч бүсгүй Сахар Ходаяри өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсантай холбогдуулан Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ эмэгтэйчүүдийг хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэхийг зөвшөөрөхийг Ираны хөл бөмбөгийн холбоонд уриалсан байна.

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тэмцээнд Ираны шигшээ баг Камбожийг 14-0 онооны харьцаагаар буулган авсан бөгөөд уг тоглолтыг олон мянган эмэгтэй үзжээ. Бүрээ үлээж, төрийн далбаагаа барьсан тэд Ираны шигшээ багийг ялалт байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Эмэгтэйчүүдэд зориулан 4600 тасалбарыг худалдаанд гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.