“Миний ахын эхнэр” кино маргааш нээлтээ хийнэ

“National film” продакшны шинэ уран бүтээл “Миний ахын эхнэр” уянгын драмын кино маргааш нээлтээ хийнэ. Киноны ерөнхий найруулагчаар Д.Ханьсаг ажиллаж, зохиолыг Ж.Баярбаатар, Д.Амараа нар бичсэн байна. Харин киноны хөгжмийг “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр /СТА/ бичжээ. Кинонд “Зөрлөг”, “Сонголт” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батзаяа /СТА/, “Тэнгэрийн ивээл” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхбаяр, “Хайрын эрэлд” олон ангит кинонд тоглосон жүжигчин Ж.Мөнгөнсүх, МУ-ын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Г.Урнаа, Г.Эрдэнэбат, СТА, жүжигчин С.Эрдэнэчимэг, залуу жүжигчин С.Болорбайгал, Д.Даулетжан, Р.Адъяа нарын уран бүтээлчид тоглосон байна. Тус киног нэг жилийн хугацаанд бүтээсэн бөгөөд киногоороо дамжуулан хүн хайр сэтгэл, гэр бүлийг бий болгохын тулд хэрхэн тэмцдэгийг харуулахыг зорьсон гэнэ. Зөвхөн хувь тавиландаа бүхнийг даатгаж, аз жаргал ирэхийг хүлээж суудаг хүмүүс бий. Зорилго тавиад зүтгэвэл хувь тавиланг хүн өөрийнхөө хүслээр удирдаж болно гэсэн санаанд киноны гол санаа оршдог байна.

Т.Хулан

URL:

Сэтгэгдэл бичих