УИХ “засварын цех” болжээ

CHUULGANУИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөл “түүхий” байгааг гишүүд шүүмжилсээр удлаа. Засгийн газар болон хууль санаачлагчаас ерөнхий санаагаа тусгаад оруулж ирдэг болсон нь гишүүдийн уурыг барж, “шар мах”-тай нь хатааж байна. Өнгөрсөн лхагва гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хурал Монгол Улсын парламент “засварын цех” болсныг бэлхэн харуулав. Тус байнгын хорооны хурлаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Засгийн газраас өргөн барьсан төслийг гишүүд голов. Голоод барахгүй үг үсэг, найруулга, хуулийн бичилтийг засах шинэ ноу хау нэвтрүүлжээ. Шинэ арга барилын онцлог нь төслийн алдааг зарчмын зөрүүтэй саналаар засах байв. Төсөлд Л.Энхболд гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасан маягаар тусгуулж бараг 20 гаруй санал хураалгасан нь гишүүдийг “залхаан цээрлүүлсэн”. Энэ байдалд ундууцсан зарим гишүүн хуулийн бичилт хийх аргачлалыг бүх яам, агентлагийн хуулийн ажилтнуудад сургалтаар олгох санал гаргаад зогсохгүй байнгын хорооны даргадаа дахин “балай” төсөл хүлээн авахгүй байхыг анхааруулав.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.