БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га лицензийг ААН-д НӨХӨН ОЛГОВОРТ өгч, ТАВАН САЯАР өөрөө эргүүлэн худалдаж авчээ

1547795068_ed5c3389573ca23a324a2b59a2a004bb3Ж.ЭРДЭНЭБАТ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙХДАА НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ТОГТООЛЫГ ЯАРАН БАТАЛЖЭЭ

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1463 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр зарсан баримтыг бид сөхсөн.

Хотын захын 22-ын товчоонд  энгийн хэрэгцээний 1 га газар 100 сая төгрөгөөр үнэлэгдэж буй. Газрын ханш ийм өндөр байхад Ж.Эрдэнэбат хэвлийдээ ашигт малтмал бүхий 1463 га тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ  төгрөгөөр худалдан авсан нь ихээхэн анхаарал татдаг билээ.

Төрийн өндөр албан тушаалтанд зах зээлийн бодит үнэлгээнээс хэдэн мянга дахин доогуур үнэлгээтэйгээр зарагдсан “Улаан сайр-2”  ордын түүхийг хөөж үзэхэд маш сонин сэжүүр олдсон юм.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг 2017.09.07-ны өдөр огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргаж байв. Улмаар 2019.10.04-ний өдөр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан үүргээ хүлээн авсан. Хуулийн дагуу Ж.Эрдэнэбат огцорсон өдрөөсөө /2017.09.07/ хойш шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл /2017.10.04/ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ статустайгаар ажилласан байдаг.


  • Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа баталсан 256-р тогтоол

Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх хугацаандаа буюу 2017.09.13-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтооход талбай нь давхацсан ААН-үүдэд НӨХӨН ОЛГОВОР олгох тухай Засгийн газрын 256-р тогтоолыг баталжээ.

НӨХӨН ОЛГОВРООР ӨГСӨН ТАЛБАЙГАА ГУРВАН САРЫН ДАРАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВЧЭЭ

Энэ тогтоолд нийт ДОЛООН ААН-д 18 тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн олгох шийдвэр туссан юм. Эдгээр дотор, “Улаан сайр” нэртэй тусгай зөвшөөрлийн талбайгаа цуцлуулаад байсан “Элбэг-Орд” ХХК багтсан байдаг.


  • Тайлбар: “Элбэг-орд ” компани нөхөн олговроор шинэ талбай авсан байдал

Ерөнхий сайдын ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.Эрдэнэбатын баталсан Засгийн газрын 256-р тогтоолын дагуу “Элбэг-Орд” ХХК 2019.09.26-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 1463 га бүхий “Улаан сайр-2”  тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн эзэмших  гэрчилгээгээ албан ёсоор авчээ.


  • Тайлбар: “Улаан сайр-2 ” талбай шинээр гэрчилгээ авсан байдал

Үүнээс ердөө гурван сарын дараа буюу 2017.12.21-ны өдөр “Элбэг-Орд” компани нөхөн олговроор авсан “Улаан сайр-2” талбайгаа Ж.Эрдэнэбат төрсөн дүүгийнхээ хамт эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-д ТАВАН САЯ төгрөгөөр зарах гэрээг байгуулжээ. Бидний мэдээлсэнчлэн, Ж.Эрдэнэбат уг талбайг худалдаж аваад, өөрийн сайн найз “Алтай Констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр зарсан байдаг.


Тайлбар: Ж.Эрдэнэбат “Улаан сайр-2 ” талбайг 5 саяар худалдан авсан баримт

Эдгээр үйл явцуудыг сийрүүлбэл, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын өндөр сэнтийгээс буухаасаа өмнөхөн нөхөн олговроор ААН-д талбай өгөх тогтоол баталж, дараа нь тэр талбайгаа ЗАХ ЗЭЭЛИЙН БУС үнээр өөрөө худалдан авсан байна. Улмаар өөрийн сайн найздаа НЭГ САЯ төгрөгөөр дамлан зарсан.

Энэ бүхнээс харахад, “Улаан сайр-2” талбайг авахын тулд зориудаар албан тушалаа ашиглан, тогтоол баталж,  хэт үнэгүйдүүлэх зарчмаар худалдан авч, зарсан нь мөнгө угаасан, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, лицензийн сүлжээ наймааг өөрөө удирдан зохион байгуулсан гэх хардлыг төрүүлж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Тосон бумбын нурууны лицензүүд хөдөлснөөс хойш Бид энд нүүрсний уурхай ажиллуулна гэж Өмнөговь аймагт хэд хэдэн удаа очиж ажилласан байдаг. Тосон бумбын нурууны хил заагийг тогтоох нэрээр тухайн үеийн Засгийн газрын тэргүүн нь лиценз “завшиж ” суусан гэх хардлага баримтаар ийнхүү нотлогдсоор байна.

Бид уг асуудлаарх контентын судалгаагаа үргэлжлүүлж байна.

Ж.МЯДАГБАДАМ

эх сурвалж:eguur.mn


URL:

Сэтгэгдэл бичих