Роналду 700 дахь гоолоо оруулав

e401a9a9859a56f0great“Ювентус” болон Португалийн шигшээгийн довтлогч Криштиану Роналду Евро 2020-ийн урьдчилсан шатны Украины шигшээ багтай хийсэн тоглолтод өрсөлдөгчийнхөө хаалганд торгуулийн цохилтоор гоол оруулжээ.

Энэ гоол нь португал залуугийн өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан 700 дахь гоол болсон байна. Тэрбээр энэхүү амжилтад хүрэхийн тулд 974 тоглолтод оролцсон бөгөөд 458 тоглолтод нь гоол оруулжээ.
Криштиану “Спортинг”-ийн өмсгөлтэй 31 тоглохдоо таван гоол оруулж байсан бол “Манчестер Юнайтед”-ийн төлөө 118 гоол оруулахдаа 292 тоглолтод оролцсон байна.
Мөн Испанийн “Эзэн хааны баг”-ийн төлөө 438 тоглолтод оролцож, 450 бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж байжээ. Харин өнгөрсөн улирлаас Италийн “Ювентус”-т ирсэн Криш 51 тоглолтод 32 гоолоор багтаа тус хүргээд байгаа юм.
Эх орныхоо төлөө, шигшээгийнхээ өмсгөлтэй 162 тоглолтод оролцохдоо 95 гоол оруулсан Роналдугаас хамгийн ихээр “Севилья” (27), “Атлетико” (25), “Хетафе” (23), “Сельта” (20) болон “Барселона” (18) зэрэг багууд хохирсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.