Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

712-157118950271951521_2385813878201975_330761264030547968_nМонгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ.
Хүндэт зорчигч үйлчлүүлэгч та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:
Цагийн хуваарь:
 Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
 БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут
Хөдлөх цэг:
 Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум
 Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас
Тариф:
 Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
 Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ

URL:

Нэр: Google Огноо: 30 November 2019

One of our guests not too long ago suggested the following website.

Нэр: cbd oil for sleep Огноо: 2 December 2019

we prefer to honor many other internet internet sites on the web, even though they aren

Нэр: Google Огноо: 5 December 2019

Usually posts some pretty exciting stuff like this. If you are new to this site.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.