Тэрбумын үнэтэй “Харш”-аа найзынхаа нэр дээр эзэмшсэн Р.Эрдэнэбүрэнгийн хэрэг цагаадах учиртай юу

5QEQTHknm5uUzbQIF9WwР.Эрдэнэбүрэн нь 2012-2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа 1.141.800.000 төгрөгөөр 344.8 м.кв талбайтай зургаан өрөө орон сууц, хоёр автомашины зогсоолыг багын найз Ж.Г-ийн нэр дээр худалдан авсан байжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн болон түүний найз Г.Ж нарт 201601000046 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа өөрийн хууль ёсны орлогоос хэт давсан эх үүсвэрээр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, хөрөнгө орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Р.Эрдэнэбүрэнгийн хувийн байдлыг тодорхойлох зорилгоор түүний нэр дээрх хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авчээ.

Гэтэл Р.Эрдэнэбүрэнгийн амьдарч буй орон сууц болох өөрийн өмчлөлийн нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн XI хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны зургаан давхрын 602 тоот, 344.8 м.кв талбайтай орон сууц нь түүний найз .Ж.Г-ийн нэр дээр бүртгэлтэй байжээ Улмаар уг хөрөнгийн эх үүсвэрийг шалгахад, Р.Эрдэнэбүрэн нь 2012-2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль ёсны эх үүсвэрээсээ хэт давсан хөрөнгөөр буюу 1.141.800.000 төгрөгөөр 344.8 м.кв талбайтай зургаан өрөө орон сууц, хоёр автомашины зогсоолыг багын найз Ж.Г-ийн нэр дээр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан болох нь тогтоогдсон .аж Үүгээр зогсохгүй тус орон сууцны төлбөрийг Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэг гэгч нь Ж.Г-ийн нэрээр шат дараатай төлж барагдуулсан, Р.Эрдэнэбүрэн өөрийн гэр бүлийн хамтаар тус орон сууц болон автомашины зогсоолыг ашиглаж, үр шимийг хүртэн амьдарч байсан болох нь шинжээчийн дүгнэлт болон .бусад баримтаар нотлогджээ Хамгийн ноцтой нь Р.Эрдэнэбүрэн хууль бусаар хөрөнгөжих замаар олж авсан энэхүү орон сууц, автомашины зогсоолоо өөрийн найз Ж.Г-ийн нэрээр 2015 онд батлагдан хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдалсан байсныг АТГын мөрдөгчид илрүүлжээ.

Энэхүү хэргийг Анхан шатны болон Давж заалдах шатны шүүх удаа дараагийн шийдвэрээрээ хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хардлага төрүүлж байна. Тодруулбал, Анхан шатны шүүх “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Р.Эрдэнэбүрэн түүний найз Ж.Г нарт холбогдох хэргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдний хэргийг цагаатгаж .шийдвэрлэсэн байгаа юм. Ингэж шийд в эрлэснийг прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн хэмээн тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ч давж заалдах болон хяналтын шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Р.ЭРДЭНЭБҮРЭНГИЙН ШҮҮХЭД ӨГСӨН ТАЙЛБАР ГЭРЧИЙН МЭДЭЭЛЛЭЭС ЗӨРЖЭЭ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгай субьект буюу албан тушаалтан, бүрэн эрхийн хугацаанд, хууль ёсны эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө, орлого олсон, санаатай үйлдсэн, эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн бүрэлдэхүүний таван шинжийг зэрэг .хангаж байхаар тодорхойлсон байна Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “… Энэ хуулийн 4.1 дэх заалтад заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно…”, “Энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтад “…үндэслэлгүйгээр хөрөнгөжих…” гэж, мөн зүйлийн тайлбарт “…Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ…” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж .заасан байдаг аж Р.Эрдэнэбүрэн нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хөрөнгө, орлогын талаарх мэдүүлгийг гаргаж өгч байсан хэдий ч уг мэдүүлэгтээ гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээл болон бусдаас авах авлага, өглөгийн талаар огт мэдүүлээгүй болох нь мөрдөн шалгалтын явцад .тогтоогджээ Гэтэл анхан шатны шүүхээс “… бусдаас авсан их хэмжээний авлага, зээл, гэр бүлийн гишүүний хувиараа эрхлэх үйл ажиллагааны орлого…” зэргийг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй зөрчил гаргасан хэдий ч тэрээр их хэмжээний орлого олсон эх үүсвэрээ “…бодитой, үнэн зөв, хууль ёсны болохыг үндэслэлтэй тодорхойлон тайлбарлаж чадаагүй” гэх нөхцөл байдал хангалттай, эргэлзээгүй буюу хөдөлбөргүй байдлаар тогтоогдоогүй…” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Учир нь Р.Эрдэнэбүрэн орон сууц, автомашины зогсоолуудыг худалдан авсан тухайгаа, “…Өөрийн эхнэрийн хувиараа эрхэлдэг үнэт эдлэлийн худалдааны орлогоос 412.4 сая төгрөг, төрсөн дүү Р.Бүрэнжаргалын үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос 106 сая төгрөг, хувь хүнээс буюу найз Ж.Г-өөс зээлж авсан 380 сая төгрөг, хуулийн этгээдээс авсан авлага буюу “Лозво ЖЛС” ХХК анх байгуулагдах үед түүхий эд худалдан авахад нь зарцуулж зээлсэн 160 сая төгрөг, хувь хүнээс буюу найз М.Нарангэрэлээс авсан авлага ба зээлийн 85 сая төгрөгийг тус тус орон сууц худалдан авахад зарцуулсан…” хэмээн Шүүхэд тайлбарласан боловч түүний тайлбар нь дараах нотлох .баримтуудаар үгүйсгэгдэж байна.

…Үргэлжлэл бий

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих