Сэлэнгэ аймгийн Засаг даргыг Улаанбаатарт ирэхэд нь АТГ-аас саатуулжээ

15712012735da6a0f95c8b0Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг АТГ-аас Улаанбаатар хотод ажлаар явж байх үед нь АТГ-аас  урьд шөнө саатуулжээ. Түүнийг авлигал авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан бөгөөд АТГ-ын мөрдөгч нар түүнийг Сэлэнгэ аймаг руу өчигдөр шөнө авч явсан гэх мэдээлэл байна.

Бидэнд ирсэн мэдээллээр  Сэлэнгэ аймагт Ш.Оргилын  гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа ажээ.

Үүний дараа түүнийг ШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн саатуулж  магадгүй байна.

Ш.Оргил нь 2016 оны долоодугаар сард  Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдож байсан бөгөөд урьд нь Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүнээр ажиллаж байжээ.  Тэр инженер, эрх зүйч мэргэжилтэй юм байна.

zaluu.com/read/3f0gec104


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.