Монголд ажиллаж байсан турк багш нарт Канад улс орогнол олгожээ

20zyy_bТурк улсын улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Монголд ажилладаг турк багш нар хүнд байдалд орсон билээ. Монгол дахь Эмпати сургуулийн найман багшийн гадаад паспортыг Туркийн гадаад яамнаас хүчингүй болгож, Монгол Улсаас албадан гаргах шаардлага тулгараад байсан юм.

Ингэснээр багш нар НҮБ-д хандаж, улс төрийн орогнол хүсчээ. Тэдний хүсэлтийг Канад улс хүлээн авч, орогнол олгосон байна. Багш нар өнгөрсөн наймдугаар сард манай улсаас гарч, Канад улсыг зорьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.