Өнөөдөр Ш.Отгонбилэг агсаны 60 насны ойн өдөр

Өнөөдөр 2 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх Ухааны Доктор, УИХ-ын гишүүн агсан Шагдарын Отгонбилэг Завхан аймгийн Дөрвөлжин суманд ардын хувьсгалын партизан Шагдарын отгон хүү нь болон мэндэлжээ.

Багаасаа өнчин өрөөсөн өссөн Ш.Отгонбилэг Эрхүү хотын Политехникийн их сургуулийг төгсөж, Шинжлэх Ухааны Доктор зэрэг хүртэж тэрбээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол захирал, Монгол Улсын Их Хурлын гишүүн болж төр түшилцэж явсан юм. Тэрээр 2001 оны их зуднаар НҮБ-ийн төлөөлөгчдийн хамт зуданд нэрвэгдсэн айл өрх малчидад тусламж хүргэхээр явж байгаад алтан амиа алдсан билээ.

Өнөөдөр тэрээр амьд сэрүүн байсан бол 60 настай байх байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.