Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсыг зорилоо

mminfo-22-1Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө Токио хотыг зорилоо.

Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсан байна.

Британийн ханхүү Чарлз, АНУ-ын Тээврийн сайд Илэйн Чао, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг-ён, Туркийн ерөнхийлөгч P.Т.Эрдoан, БНХАУ-ын Дэд ерөнхийлөгч Ван Чишан нар уг ёслолд оролцоно гэсэн мэдээлэлтэй байна.

Япон улсын засгийн газар Эзэн Хааны сэнтийд залах ёслолд 148 сая доллар зарцуулах аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.