МИАТ-ын өвлийн цагийн хуваарь

70939d03e9dc1dae76e626c1d97d65ddҮндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Олон улсын нислэгийн хувиараар 10-р сарын 27-оос өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

ОНЦЛОХ НИСЛЭГҮҮД:
Бангкок хот:
Аялал жуулчлалын бүс нутаг Тайландын вант улсын нийслэл Бангкок хот руу 10-р сарын 30-аас эхлэн 7 хоногийн Лхагва, Бямба гараг бүр шууд нислэгтэй.

Хонг Конг хот: ӨДӨР БҮР нислэгтэй.
Энэ жил Хонг Конг хотын чиглэлийн давтамжыг өвлийн цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой юм.

Сөүл хотын нислэг: Энэ өвлийн хугацаанд СӨҮЛ хот руу 7 хоногт 9 нислэг үйлдэнэ. Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд Мягмар болон Баасан гарагуудад шөнийн давхар нислэгтэй байна.

БУСАД НИСЛЭГ

Бээжин хот: Өдөр бүр нислэгтэй..
Бээжин хотын чиглэлийн хувьд өмнөх жилийнхтэй адил 7 хоногийн өдөр бүр нислэгтэй байна.

Москва, Берлин хот:.
Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэг үйлдэгдэнэ.

Токио хот: 7 хоногт 5 нислэг.
Токио хотын нислэгийн хувьд үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт нислэг үйлдэнэ.

Бусан хотын нислэг: 7 хоногт 2 нислэг.
Бусан хотын хувьд үндсэн Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэнэ.

Та бүхэн нислэгийн үнэ болон бусад мэдээллийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ-ын лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой.72807737_2746580772033527_58900361158590464_n


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих