“Ulaanbaatar international day -2019” үйл ажиллагаа эхэллээ

Untitled1day_20191017020209Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд ” Ulaanbaatar international day -2019” үйл ажиллагаа эхэлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайд илгээлт ирүүлэв. Мөн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар оролцож үг хэллээ. Уулзалтад Улаан-үд хотын дарга Шутенков Игорь, Чөндү хотын даргө Ню Чинбао, Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торү, Нур-Султан хотын орлогч дарга Кизатов Ермек, Бангкок хотын хэлтсийн дарга Синг Лимпират нарын зочид оролцож байна.

Бангкок хотын Соел, аялал жуулчлалын хэлтсийн дарга “Иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь”, Бусан хотын Гадаад харилцаа бодлогын хэлтсийн орлогч дарга “Бусан хотын ложистик, аялал жуулчлал, хувийн хэвшлийн шинэ бодлого”, Эрхүү хотын Соел, аялал жуулчлал, залуучуудын бодлогын дарга “Эрхүү хотын аялал жуулчлалын хөгжил” зэрэг олон илтгэл тавих юм. Мөн монголын түүхчид, хотын хөгжлийн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.