“Sun shine” хотхонд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байна

72868404_787697085016118_4093321819858141184_nБаянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Sun shine” хотхонд гэдэсний халдварт өвчин гарсантай холбоотойгоор Пүрэв гарагийн орой нийслэлийн онцгой комисс хуралдаж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосон. Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтсийн дарга болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, тус хотхоныг хариуцан ажилладаг “Голдкомпас” ХХК-ний удирдлагуудтай уулзаж шуурхай арга хэмжээ авах талаар чиглэл өгч Амралтын өдрүүдэд тус хотхонд ажиллаж ариутгалын болоод бусад авах шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албаныхан тус хотхонд ажиллаж байна. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас усны машин гарагж тус хотхоны 5 байрны 340 айл өрхийн, 1000 гаруй хэрэглэгчдийг зөөврийн усаар хангаж байгаа бөгөөд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид “Голдкомпас” ХХК-ны ажилчидтай хамтран хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам сүлжээг угааж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

72849435_787697155016111_1801875682754560000_o72893720_787697105016116_570724299493605376_n


URL:

Tags:

Нэр: ллл Огноо: 21 October 2019

өамс михс мрхрх рхрхрх

Нэр: байр Огноо: 21 October 2019

ҮХСЭНИЙХ НЬ SUN SHINE БАЙХАВ ДЭЭ. ЖОРЛОН БАЙР гэвэл таарна. ккк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.