Ховд аймгийн ДЦС-ын даргыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхжээ

7c36005008e65a1ececc8d4bb2549882d51ae865Өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын даргыг хутга тулган барьцаалсан хэрэг гарчээ. Тодруулбал, бямба гаригийн өглөө 08.00 цагийн үед Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг барьцаалж, хоёр удаа хутгалан машинаараа авч зугтжээ. Тухайн этгээдүүдийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалагдсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэв.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.