Ховдод бусдыг барьцаалж, тэрбум төгрөг нэхэмжилсэн хэрэг гарчээ

6481

2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр 08.00 цагийн үед бусдад хутга тулган барьцаалж, авч зугтан, их хэмжээний мөнгө нэхэж дарамталсан хэрэг гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн ДЦС-ын дарга С-ийг 2000 онд төрсөн хоёр этгээд, 2001 онд төрсөн нэг, 1964 онд төрсөн нэг этгээдийн хамтаар барьцаалж, хоёр удаа хутгалан, машинаараа авч зугтсан байна. Тэдний нэг нь шоронгоос суллагдсан этгээд байжээ.

Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид ажиллагаа зохион байгуулж, гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилж, барьцаанд орсон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Урьдчилсан мэдүүлгээр бусдыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг Хэнтий аймгийн харьяат 1964 онд төрсөн этгээд зохион байгуулснаа хүлээсэн байна.

Barimt.com


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 October 2019

Хэнтийхэн Ховдод очиж хүн барьцаалаж дээрэм хийсэн гэдэг итгэл үнэмшилгүй байна. Тэр тусмаа дээрмийн ажиллагааг зохион байгуулаж ахлаж… гэсэн нь итгэл үнэмшилгүй байна. Хэнтийхэний эхээс заяасан унаган араншин хүмүүжил нь баруун аймгийхнаас шал өөр гэдгийг санахад илүүдэхгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.