Хавдартай тэмцэж буй эмч нар аа Сангийн сайд нь мөнгө нэхэгчээр нь цоллов

461856e2e9ad91d3a10494fa92272ed6Хавдар гэгчтэй нүүр тулаагүй Монгол айл бараг ховор биз. Нэг айл өрхийн хамаатан садан, ах дүүсээс нэг нь гэв гэнэтхэн л хавдар гэгчтэй нүүр тулчихдаг. Одоогоос хоёр жилийн өмнө Элэгний хорт хавдар гэгчтэй нүүр тулж, ижийгээ шаналахыг харах нь гэж ихэд л айж байсан.

Гэтэл хавдар судлалын үндэсний төвийн алтан гарт эмч нарын буянаар хөл дээрээ босоод ирсэн юм. Эрт илрүүлэг оношлогоонд хамрагдсан тулдаа хавдрыг эрт үе дээр нь мэдэж, төлөвлөгөөт хагалгаанд оров.

Энэ хугацаанд тус эмнэлгийг хэдэн өдөр зорин очих боллоо. Мэс заслын тасгийн үүдэнд битүү хүнтэй. Зарим өдөр бүр хүн зөрөх зайгүй ачаалалтай байна. Хавдраар хагалгаанд орж байгаа хүмүүсийн ар гэрийнх нь ийн цуглаж үүдэнд чих тавин, санаа алдан эмч нарыг гарч ирэхийг хүлээнэ. Сувилагч урдуур хойгуур явах тоолонд зүрх дэлсээд байна гэх хөгшчүүл хөөрхийн хагалгаанд орсон нэгнээ эсэн мэнд гарч ирэхийг хүлээж суугаа нь монголчуудын дунд “хавдар” ямар их газар авсан болох нь нотлоно.

Харин Монгол төрийг түшиж яваа Сангийн сайд нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд тэр тусмаа хавдартай тэмцэж яваа эмч нар аа хүнд өвчний нэр барьж мөнгө нэхлээ хэмээжээ. Ирэх оны төсөвт аюулын харанга дэлдээд байгаа хавдар гэгчтэй тэмцэх мөнгө төсөвлөөгүй. Монгол Улсад жилдээ 5000-6000 хүн хорт хавдраар өвчилж, тэдгээрийн 90 гаруй хувь нь эцсийн шатандаа оношлогдож байгаа. Өдөрт 10-13 хүн амиа алддаг. Оношлуулж байгаа 6000 хүнээс жилдээ 4000 орчим нь амиа алддаг.

Ингээд Монгол улсдаа ганцхан Хавдар судлалын үндэсний төвийн захирал нь өөрийн биеэр төрийн ордонд очиж Хавдрын эмнэлгийг өргөтгөж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг төсөвлөж өгөхийг гуйжээ. Гэвч хэний ч төсөөлж байгаагүйгээр ичгүүртэйгээр амаа алагдуулсан гэдгийг тэд онцлон дуулгав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу” хэмээлээ гэх нь тэр.

cb50bbc6f69ee7dc8920d3810d98184c

Угтаа бол “Энэрмед” ХХК-ийн хавдрын өвчтэй иргэдэд зориулан барьсан шинэ эмнэлгийг түрээслэн ажиллахаар болсон юм. Үүнийг түрээсэнд шаардлагатай  19.8 тэрбум төгрөгийг улс төрчид төсөвлөж өгсөнгүй ээ. 2019 онд ХСҮТ-д  түрээсийн байранд шилжин орох байсан ч улсаас  нэг ч төгрөг өгөөгүйн улмаас шинэ эмнэлгийн байрыг тохижуулан, өвчтөнүүдээ хүлээн авахад бэлэн болтлоо үнэгүй түрээслэхээр гэрээ байгуулсан байна. Гэтэл ирэх оны буюу 2020 оны төсвөөс түрээсийн мөнгийг нь хасчихсан байгаа юм. Ингээд төсөвтөө тусгаж өгөхийг хүсэхэд сангийн сайд нь мөнгө нэхэгчээр нь цоллов. Улс төрчид ирэх оны сонгуульдаа зориулж төсвөө баталсан нь үнэн болж таарав. Ард иргэд нь хүнд өвчнөөр шаналж,  амиа алдах нь тэдэнд сонин биш бололтой. Өөрсдөө улсын төсвийн мөнгөөр тоглож суух нь ажил. Бусдын амийг аврахын төлөө мөнгө гуйсан нь өвчний нэр баригсад болчихдог “гайхалтай” улс төрчид Монголчууд юм. Тэд цалин нэмээд өгч гэж жасгаал цуглаан хийгээгүй иргэдийнхээ амь насыг аврахад мөнгө хайрлаач ээ гэсэн дээ буруутан болж байна.

http://dorgio.mn/p/110887


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.