“Арсенал“ хожигдож, тавдугаар байртаа үлдлээ

15717098425dae63920dbc4Б.БАЯРЖАВХЛАН

Английн премьер лигийн есдүгээр тойргийн үлдсэн ганц тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Энэ тойргийн “хөшигийг хааж” доод лигээс гар ирсэн “Шеффилд Юнайтед“ өөрийн талбайдаа  “Арсенал“-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр  12 оноотой болж, есдүгээр байр руу орж ирлээ.

Харин “Арсенал“ 15 оноотой хэвээр үлдэж, тавдугаар байраасаа ахисангүй. Хожиж чадсан бол гуравдугаар байр руу ч орох боломж байсан.  Тоглолтын 30 дахь минутад Муссе гоол оруулж, багтаа гурван оноо авчирч, “Их буучид“-ыг торголоо.  Есөн тойргийн дараах байдлаар “Ливерпүүл“ 25 оноотой хүснэгтийг тэргүүлж, “Сити“ 19-тэй араас нь нэхэж байна. Харин “Лестер“, “Челси“  клубүүд 17 оноотой гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

http://polit.mn/73331


URL:

Сэтгэгдэл бичих