Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ

ee1e15bbe1468bc0greatХэвлийгээр нь өвдсөний улмаас эмчид үзүүлээд жирэмсэний 35 дахь долоо хоног дээрээ байгаа гэдгээ мэдсэн сонин тохиолдол Австралийн Мельбурн хотын оршин суугч эмэгтэйд тохиолджээ.

Өвчний “онош”-оо мэдсэний дараа 26 настай Кэйти Мэйсон (Caity Mason) эмнэлэгт хүргэгдэж, хэдэн цагийн дараа бүсгүй эсэн мэнд амаржсан байна.
Хүүдээ Флинн (Flynn) алдрыг хайрласан Кэйти бүсгүйд жирэмсэлсэн гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Түүний сарын тэмдэг огт тасалдаагүй ирж байсан бөгөөд хэвлийгээрээ ч томорч, таргалаагүй гэнэ.
Жирэмсэн гэдгээ мэдээгүй “сайхан гар” спортоор хичээллэж, хааяа нэг согтууруулах ундааг хэрэглэж байжээ.
Флинны эцэгт хүүхэдтэй болсноо хэлэхэд сонсохыг ч хүсээгүй тул алс холын Ногоон тивд өрх толгойлсон эмэгтэй нэгээр нэмэгдсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.