Салхитын ордтой холбоотойгоор зургаан шүүгчийн хэрэг прокурорт шилжлээ

aa3750cbcd5e26ca0b43646899bf47feМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.26-ны өдөр  “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Тодруулбал,

1.         Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

2.         П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

3.         Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

4.         Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

5.         Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

6.         Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

7.         Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

8.         Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

9.         Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

10.       С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

11.       Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

12.       С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

13.       Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

14.       Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

15.       Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

16.       Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

17.       П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын бүрэн эрхийг түтгэлзүүлсэн.

Ингэснээр өнөөдрийг хүртэл дээрх нэр бүхий шүүгчид ажлаа хийхгүй, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

АТГ-аас  шүүгч нарыг хахуулийн хэргээр шалгаж, мөрдөн байцаалтын ажил дуусч хэргийг яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлсэн байна.

Тодруулбал,

  1. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
  2. Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож
  3. Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан
  4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр
  5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар
  6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал  нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тэдний араас нэр бүхий зургаан шүүгчийг мөн яллах саналтайгаар хэргийг нь прокурорт шилжүүлнэ гэх албан бус мэдээлэл байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Төмөрбатыг АНУ-аас авч ирэх ажиллагаа хийгдэж байгаа аж.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн хувьд хэргийг удаашралтай байгаа тул хурдан шалгаж өгөхийг хүссэн албан бичгийг эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн аж.

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгч нарыг гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

http://dorgio.mn/p/110885


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.