Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орлогч А.Түвшинжаргал тэргүүтнүүд татвар төлөгчийн 254 сая төгрөгөөр аялж, зугаалжээ

6523

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг уншигчид “боевик” гэдгээр нь эчнээ танина. Учир нь тэрбээр Засаг даргын сэнтийд залрахаасаа өмнө зодоон цохионы хэрэгт холбогдож, олны танил болж байсан түүхтэй.

Эргэн сөхвөл аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа “Мэнд асуусангүй” гэх шалтгаанаар хамгаалалтынхаа албаны дарга залууг зодож, нэг хэсэг эмнэлэг, цагдаагаас уягдсан удаатай. Тэгвэл Засаг дарга болоод “засарсан” тэрбээр намыхныгаа болоод аймгийнхаа төрийн байгууллагын ажилтнуудыг зогсоо зайгүй аялал зугаалганд явуулж, алжаалыг нь тайлсан баримт байна.

Тодруулбал Засаг дарга Д.Батлут тэргүүтнүүд өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдийн 354 сая төгрөгөөр аялаж, зугаалжээ. Ингэхдээ Д.Батлут хэд хэдэн удаа нэлээд өндөр дүнгээр алжаалаа тайлаад авчээ.

Баримтаас харахад Д.Батлут Засаг даргаар томилогдсон даруйдаа 2016 оны 8 дугаар сард ОХУ, Улаан-Үдэд 3,1 сая төгрөгөөр аялжээ. Түүнээс хойш сар гаруйхны дараа мөн л БНСУ-д 9,5 сая төгрөгөөр мөн аяласан байна. Түүнээс хойш ХБНГУ, БНХАУ, Сингапур, Япон, Польш, Бээжин, ОХУ, Франц, Армени, Унгар гээд арав гаруй орноор татвар төлөгдчийн мөнгөөр аялжээ. Ингэхдээ өөрийнхөө орлогчаа бас мартсангүй.

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ч мөн Засаг даргаасаа дутахааргүй аяласан нь баримтаар ил боллоо. Тэрбээр БНХАУ, БНСУ, Турк, ОХУ, Япон, АНУ-ын Вашингтон, Лас-Вегас, Шенгений орнууд, Тайвань зэрэг орнуудад аяласан байна. Ингэхдээ зарим нэг улсад 2-3 удаа очиж аялаж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийжээ.

Хамгийн сонирхолтой нь эдгээр баримтууд нь зөвхөн 2016-2018 онуудын аялал нь. 2019 онд тэд хаашаа явж, хэрхэн тансагласныг бид үргэлжүүлэн хүргэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.