Жүжигчин Б.Энхтүвшинг ХАР ТАМХИ хэрэглэж байхад нь баривчиллаа

Untitled-21-2“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчиллаа. Хэргийг тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин хоёр хүний хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ. Яг одоо түүнийг Хар тамхитай тэмцэх газарт саатуулан шалгаж байгаа ба биологийн тестээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

https://updown.mn/99158.html


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.