Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай байжээ

15717304705daeb4269728eХичээлийн шинэ жил эхлээд  хэтрүүлж хэлбэл дундаа орлоо. Харин сурагчид сурах бичиггүй эхний улирлаа дуусгаж байгаа нь бултах аргагүй үнэн.  Түрээсийн сурах бичгийн зарим нь дараа улирлаас хэрэглэгчлийнхээ гар дээр очно гэсэн  бүдэг бадагхан сураг байна.

Гэтэл  дуншиж дуншиж  арай гэж түрүүчээсээ шинээр гарч байгаа сурах бичгүүд дунд алдаа, зөрүүтэй хэвлэсэн ном сургуулийн номын санд ирсэн тухай  эцэг эх, сурагчдын дунд яригдаж байна. Энэ  хичээлийн жилээс “Иргэний боловсрол” хичээл “Монгол ёс хүмүүжил” нэртэйгээр 1-5 дугаар ангийн хичээл сургалтын үйл ажиллагаанд чиглүүлэг болгон ашиглах зориулалтаар хэвлэгджээ.  Тэгвэл энэ жил тавдугаар ангид үзэх ёстой “Монгол ёс хүмүүжил” нэртэй сурах бичгийн хуудасны дугаар зөрсөн алдаа гарчээ.

Энэ алдааг нийслэлийн хоёрдугаар сургуулийн номын санч сурах бичгийн хуудасны дугаарт тамга дарах үеэрээ олж мэдсэн аж.

Өдөр тутамд хэрэглэхгүй, хичээлээс гадуурх хүүхдийн хүмүүжил төлөвшилд зориулсан гээд алдаатай байж болохгүй гэдэг нь тодорхой.  Энэ номыг  “Эдмон”  ХХК номын эхийг бэлтгэсэн байна.

Гэхдээ энэ алдаа нь “эхийг бэлдсэн компанитай холбоогүй, харин үйлдвэрлэлийн явцад гарсан техник, дэвтэрлэгээний алдаа” хэмээн тайлбарлажээ. Сурах бичиг алдаатай хэвлэгдсэн тохиолдолд буцаах ёстой байдаг ажээ.

Г.Хан

http://www.zaluu.com/read/3f8df21eg


URL:

Сэтгэгдэл бичих