Ө.Энхтүвшин:Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг маргааш эцэслэнэ

яяяяя“Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байдаг.

Тэгвэл хүмүүсийн анхаарлыг төвд байсаар ирсэн энэ асуудлын талаар маргааш болох Үндэсний хорооны хурлаар хэлэлцэх нь. Ээ талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Бөхчүүдийн допингийн асуудлаар маргааш өдөр хуралдана. Хоёр бөхийн нэг нь Б сорьцын шинжилгээ өгнө, нөгөө нь өгөхгүй гэсэн. Шинжилгээний хариу нь ирчихсэн байгаа. Оюунболд аварга энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан байсан. Ямартай ч маргааш Үндэсний хорооны хурлаар энэ асуудал шийдэгдэнэ. Ерөнхийдөө Үндэсний бөхийн хорооны саналыг хэлэлцэнэ. Тэндээс бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал гээд шийдвэрүүд гарна. Гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих