Улс төрчдийн шоу: Улсын төсвийг сонгуулийн пиараа хийх “бай” болгов

e94dc809a626319898e7e4161c7e6419Ирэх оны улсын төсвийг сонгуулийн пи араа хийх “бай” болгосон дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, хавдартай өвчтөнүүдээ эмчлэхэд 19 тэрбум төгрөгийг харамлаж байгаа хэрнээ. Кино хийсэн төсвөө улсын мөнгөнөөс гаргуулж эрхэлж чаддаг гишүүн байна.

Тэгэхэд монгол улсынхаа 3 сая гаруй иргэдийг элэг бүтэн байлгахын төлөө амь насныхан энхийн манаанд зогсож буй эмч нараасаа “мөнгө” харамлаж суудаг Сангийн сайдтай. Харин кинонд бол хэдийг ч цацахад бэлэн УИХ-ын гишүүдтэй улс болжээ. Тодруулбал Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж, Монгол Улсын Засгийн Газар 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болов. Энэ нь маш олон хүний дургүйцлийг хүргээд авсан юм. Учир нь гишүүн Ж.Мөнхбат нь өөрийн сонирхохлоороо кино хийж байгаа. Гэтэл нөөц сангийн мөнгийг аминд тулсан зүйлд хэрэглэдэггүй нь энэ мэтчилэнд хэрэглэдэг нь үнэхээр гайхмаар.

Манай улсын иргэдийн эрүүл мэнд хийгээд амь нас төрд суугаа нөхдөд падгүй бололтой. Архангайн найман сумын оюутнуудад зориулсан дотуур байрыг Хан-Уул дүүрэгт барихаар улсын төсвийн 9 тэрбум төгрөгийг Ё.Баатарбилэг сайд өөрийн багцдаа тусгажээ. Удахгүй сонгуулиар Архангай аймгийнхан саналыг үүгээр л худалдаж авах гэж буй нь хэнд ч ойлгомжтой байна. Кембрижийн сургалттай Монгол тэмүүлэл сургуулийн зориулалтын байрыг 133-р сургуулийнханд өгнө, өгөхгүй гээд бөөн шуугиан болж байхад эл асуудлаа шийдээгүй байж. Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрыг нийслэлд барих гээд хөөрцгөөх нь хэр оновчтой санаа вэ.

Уг нь дээрх хоёр сургууль нэг нь байргүй гээд улсаас барилгыг нь барих газар гээд бүхий л асуудлыг шийдүүлчихсэн. Гэвч заавал Кембрижийн хөтөлбөртэй зориулалтын байрыг нь булаацалдах нь мөн л сонгуулийн “бай” болчхов.

Ирэх оны төсвийг бүтээн байгуулалт хийсэн мэт харагдах гэсэн дон шүглэсэн үү гэлтэй зүйлд зарцуулахаар тусгасан зүйл энэ мэтчилэн хөвөрнө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров, Биндэр суманд  улсын төсвийн дөрвөн тэрбум, Азийн хөгжлийн банкны 19 сая долларын зээлээр хөшөө барих ажлыг эхлүүлээд байгаа гэв. Аймаг сумдын хаалга нэрээр өчнөөн мөнгө салхинд хийсгэсэн. Өдгөө ч аймаг бүр сүртэй хаалгатай угтдаг ч ажилгүйдэл ихэссээр байна. Тэрхүү хаалганы оронд ажлын байраар хангаад өгсөн бол ажилгүйдэл нэмэгдэхгүй л байсан. Хөшөө барилаа гээд яах вэ, тэр аймгийн нэн тулгамдсан асуудал шийдэгдээд ирэх үү? Хий хоосон зүйлд мөнгө төсөвлөж байхаар монголчуудын үй олноор нь авч одож буй хавдартай тэмцэхэд өгч болдоггүй юм уу жинхэнэ буян болно доо.

http://dorgio.mn/p/110934


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.