Домингийн шинжилгээний сорьцыг сольсон байж болзошгүй гэв үү?

6523

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн.

Олны дунд шуугиан дэгдээсэн наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол нөгөө бөх нь шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцын шинжилгээ хийлгэсэн билээ.

Үүнээс улбаалан хуулийн байгууллагынхан сэргээштэй холбоотой асуудлыг нягталж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд хэлж байна. Энэ талаар тодруулахад,  улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан зарим албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Тэднийг шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар сольж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн байна.

Тэгвэл энэ асуудлаар Дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудыг  109  хүнийхтэй таарч байна уу гэдгийг дахин нягтлахаар болсон талаар мөн эх сурвалж мэдээлжээ.

http://www.arslan.mn/social/news/609642.shtml


URL:

Tags:

Нэр: Darnell Luque Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.