Хуурамч архи их хэмжээгээр үйлдвэрлэсэн байжээ

Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжин-Од” компани зургаан мянган шил хуурамч архи худалдаалах гэж байсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн сараас эхлэн “Мөнхжин-Од” компани тэр хавийн иргэдэд “Мөнхжин” нэртэй хямд үнэтэй архи худалдаалах болсон гэнэ. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран архи худалдаалж буй газруудад хяналт шалгалт хийжээ. Дээрх шалгалтаар онцгой албан татварын хуурамч наалт, шошго наачихсан байсан гэдгийг тогтоожээ. Тус компанийн ажилчид “Урд хөршөөс авчирсан спиртийг найруулаад шилэнд савласан гэнэ. Мөн шощго, онцгой албан татварын хуурамч наалтыг нэг хэвлэлийн компаниар хэвлүүлсэн байна лээ. Тэгээд хямд үнээр худалдаалах байсан юм” хэмээн мэдүүлсэн байна.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.