Хунтайж Харри ах Уильямынхаа талаар: “Бидний зам мөр салсан”

huntaij-harryХунтайж Уильям, Харри нар ойр дотны ах дүүс байлаа. Харин одоо тэд дээдсийн арга хэмжээнүүдэд хамтдаа оролцох нь улам л цөөрсөөр. Сассексийн гүн ахтайгаа таагүй харилцаатай байгаагаа ч хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ тэрбээр урьдын адил ахтай хайртай хэвээр гэж мэдэгджээ.

600x388_0_e55e08f2b5e3d8a9fa92577a750e57ea@2300x1487_0xac120003_6101606291571649585 Хунтайж Харри ах Уильямынхаа талаар: “Бидний зам мөр салсан”

Баруун хэвлэлүүдэд Диана гүнжийн хоёр хүү болох 35 настай Харри, 37 настай Уильям нарын хооронд дайсагнасан харилцаа үүссэн байж болзошгүй талаар мэдээлж байгаа билээ. Хэвлэлүүдэд хунтайж нарыг Меган Марклаас болж муудалцсан гэх яриа гарчээ. Учир нь ахад нь дүүгийнх нь жүжигчин бүсгүйтэй учир ургуулсан нь ийм хурдан өрнөсөн нь таалагдаагүй аж.

Харри ч удаан хугацаанд чимээгүй байсны эцэст Африк руу хийсэн аялалд нь зориулсан баримтат кинондоо ахтайгаа үзэл бодол зөрчилддөг, заримдаа сөргөлддөг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Сассексийн гүн Уильямыг хэзээд тусламж авах дотны найзаа гэж бодож ирсэн, бодсоор ч байгаа гэжээ.

“Яах аргагүй ийм зүйл болчихдог. Гэхдээ бид ах дүүс, цаашид ч тийм л байх болно. Мэдээж өнөөдөр бидний зам мөр салсан ч бид түүний дэргэд үргэлж байх болно. Тэр ч үргэлж миний дэргэд байх болно гэдгээ мэдэж байгаа. Бид хоёр өмнөх шигээ уулзалдахаа болиод удаж байна. Яагаад гэвэл хоёулаа ажилтай. Гэхдээ би ахдаа маш их хайртай” гэж Харри мэдэгджээ.

600x402_0_7bad4d128ae40e1bcb0183b7fe9bcda5@2532x1695_0xac120003_5245737051571649585 Хунтайж Харри ах Уильямынхаа талаар: “Бидний зам мөр салсан”

Букингемийн ордны эх сурвалжийн мэдээллээс үзэхэд ах дүүс Кейт Миддлтон, Меган Маркл нарын зөрчилдөөнөөс болж хэрэлдсэн гэнэ. Тэдний эхнэрүүд үг хэлээ ололцож чадахгүй, үргэлж өрсөлддөг нь ах дүүсийн харилцаанд нөлөөлжээ. Эцэс сүүлдээ энэ яриа улам гаарч, хатан хааны гэр бүл ч харилцаагаа дэлгэхээс өөр аргагүй болсон нь энэ юм.

Харри ахтайгаа таагүй харилцаатай байгаа нь түр зуурынх гэж үзэж байна.

Эх сурвалж: starhit.ru


URL:

Сэтгэгдэл бичих