Орон даяар онц байдлыг цуцаллаа

3_bЧилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера нийслэл болон бусад мужид эсэргүүцэл, эмх замбараагүй байдлыг зохицуулсны дараа онц байдлыг цуцлах шийдвэр гаргажээ.

“Ерөнхийлөгч Себастьян Пиньера 10 дугаар сарын 28-ны 00:00 цагаас эхлэн бүхий л нутаг дэвсгэрт зарласан онц байдлыг цуцлахад шаардлагатай зарлигт гарын үсэг зурсан” хэмээн  Ерөнхийлөгчийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.

Мөн үүнээс өмнө Чилийн Ерөнхийлөгч эсэргүүцлийн улмаас Засгийн газрын үйл ажиллагааг шинэчлэх хүрээнд бүхий л сайд нарыг огцрох өргөдлөө өгөхийг хүсчээ.

Эргэн сануулахад, метроны үнийн өсөлтөөс үүдэн 10 дугаар сарын 14-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цар хүрээгээ нэмэгдүүлэн, эмх замбараагүй байдал болон хувирсны дээр энэ сарын 25-ны өдөр ээлжит жагсаалд сая гаруй хүн оролцсон нь тус улсын түүхэн дэх хамгийн том жагсаал болсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих