Жуковын талбайд “Махны өргөтгөсөн худалдаа” болно

75371750_478693602989625_5825001794077458432_nБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн махны хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Махны өргөтгөсөн худалдаа”-г “Жукoв”-ын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өргөтгөсөн худалдаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн эрүүл ахуйн шаардлага хангасан хонь, ямааны махыг борлуулах бөгөөд 2019.10.30-ны өдрөөс 2019.11.03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Иймд сонирхсон иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.