Хөгжлийн банк – Тендерийн урилга

627299_5894_x974Огноо: 2019.10.15

Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагыг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/201907001

Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагын сонгон шалгаруулалтад цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон техникийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 он
  • Компьютерт томографи (CT) болон Соронзон резонанст томографи (MRI) тоног төхөөрөмжтэй байх.

Тендерийн хамт 700,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00 цаг 30 минутаас цахимаар нээнэ.

  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
  • Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1114 тоот өрөө

Утас: 70130513-554


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.