​Доналд Трамп ‘Исламын улс’-ын удирдагч, алан хядагчыг устгасныг баталлаа

ug0qsАНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гаригт дэлхийн хамгийн зартай алан хядагч болох “Исламын улс” бүлэглэлийн үүсгэн байгуулагч, толгойлогч Абу Бакар Аль-Багдади нас барсан болохыг баталлаа.

АНУ-ын тусгай хүчин бямба гаригийн шөнө Сирийн хойд хэсэгт байрлах түүний орогнож байсан байранд тусгай ажиллагаа явуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр үүрийн таван цаг орчимд эхэлсэн тусгай ажиллагаа хоёр цагийн турш ширүүн буудалцаан дунд үргэлжилж Америкийн Делта хүчинд бүслэгдсэн Абу Бакар Аль-Багдади эцэст нь өөрийгөө дэлбэлж нас барсан аж.

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Өнгөрсөн шөнө АНУ дэлхийн хамгийн зартай алан хядагчийн эсрэг, энх тайвныг тогтоох ажиллагаа явууллаа.  Абу Бакар Аль-Багдади нас барсан. Тэр бол дэлхийн түүхэн дэх хамгийн харгис, хэрцгий Исламын улс бүлэглэлийг үүсгэн байгуулагч, толгойлогч байсан юм. АНУ түүнийг олон жилийн турш хайсан. Миний удирдлага доорх АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн зорилт нь Багдадиг баривчлах эсвэл устгах байсан. АНУ-ын тусгай хүчин баасан гаригийн шөнө Сирийн хойд хэсэгт тусгай ажиллагааг амжилттай хэрэгжүүлж түүнийг хөнөөсөн. Манай талаас нэг ч хүн алагдаагүй. ” гэв.

Абу Бакар Аль-Багдади нь Иракийн иргэний дайныг толгойлж явсан хурандаа бөгөөд 2014 онд Исламын улс бүлэглэлийг үүсгэн байгуулсан нэгэн юм. Түүнийг Сирийн хойд хэсэгт орогнож байгааг тагнуулын мэдээллээр олж ирүүлсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.