Хятад улсын иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоожээ

6600

Энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант апартмент” хотхонд Хятад улсын иргэн Хосбаяр гэгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар зогсоожээ. Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгахад дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй буюу зөвшөөрөлгүй 21 төрлийн 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, 48 төрлийн кг, үнэ, хаяг тодорхойгүй тан, талх, үрлэн эмийг ашиглахаар зэхэж байсныг хураан авсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих