Хар тамхи хууль бусаар хэрэглэсэн, бусдад зарсан хэргээр дуучин Б.Амархүүг өнөөдөр шүүнэ

v4fyc

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.

Харин саяхан Б.Амархүүд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин дуучин Б.Амархүүг шүүх хурлыг энэ сарын 29-ны 14.00 цагт хийхээр товложээ.


URL:

Сэтгэгдэл бичих