Байгалийн цогцолборт газар сүйтгэсэн компанийг АТГ дахин шалгана

downloadГазар нөхөн сэргээх нэрээр ашигт малтмал олборлосон нэр бүхий компанийн захирлуудад холбогдох хэргийг АТГ-ынхан өнгөрсөн сард шалгаж дууссан. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт хэргийг шилжүүлсэн аж. Тус газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн удирдлагын нэг Г.Эрдэнэ-Очир, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү нарт холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт хянаад, нэмэлт даалгавар бичин АТГ-т дахин шалгуулахаар буцаав.

Хэргийн талаар сануулахад, “Өгөөжтэй-Өв”, “Бэлон” компанийнхан Ховд аймгийн Цэцэг сумын нутаг, байгалийн цогцолборт Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын голдиролыг өөрчилж, гянтболд олборлож байсныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн. Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Цагаан эрэг дэх гянтболдын орд газар нь иргэдийн хууль бус олборлолтын улмаас хөндөгдөж, байгалийн унаган төрхөө алдаад байгаа билээ.

unuudur.mn


URL:

Сэтгэгдэл бичих