Багдадигийн нуувчнаас хоёр эрэгтэйг баривчилжээ

5db793fd298ccАНУ-ын зэвсэгт хүчин “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн Сири дэх нуувчинд тусгай ажиллагаа явуулах үеэр хоёр эрэгтэйг баривчилсан гэж АНУ-ын Батлан хамгаалахын яам даваа гарагт мэдээлжээ.

Генерал Марк Миллигийн мэдээлснээр, Багдадигийн цогцсыг хаясан ба түүний үхлийн талаарх дүрс бичлэгийг дэлгэх төлөвлөгөө одоогийн байдлаар байхгүй ажээ. Багдади тусгай ажиллагааны үеэр амиа егүүтгэсэн гэж АНУ мэдээлсэн байна.

“Багдадиг мөн эсэхийг тогтоохын тулд түүний цогцсыг ДНК-гийн шинжилгээнд оруулсны дараа зүй зохистойгоор зохицуулсан. Тусгай ажиллагааны үеийн гэрэл зургууд, дүрс бичлэгийг ангилж байна” гэж АНУ-ын Зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан М.Милли хэлжээ.

Баривчлагдсан хүмүүсийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих