Баавгай суурин газар руу орж ирсэн 14 тохиолдол бүртгэгджээ

6681cbc6bea965ec14e27b9f3bfb899a2a502426

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн баавгай уулнаас бууж, малчны хот болон суурин газар руу орж ирэх тохиолдол сүүлийн үед элбэгшиж байна. Тухайлбал, намрын сар гарснаас хойш Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, хүнд халдсан тохиолдол гарсан. Өмнө нь 1966, 1980 онуудад ийнхүү баавгай суурьшлын бүс  рүү орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол гарч байжээ. Үүнийг мэргэжилтнүүд баавгай хорхойсох буюу хоол тэжээлийн хомсдолд орох гэж нэрлэдэг байна.

Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын нутагт  есдүгээр сарын 16-ны өдрөөс хойш хүрэн баавгай болон баавгайн бамбарууш орж ирсэн 14 удаагийн  тохиолдол бүртгэгджээ. Иймээс аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг байгуулан ажиллаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.