Аль-Багдадигийн цогцсыг Иракт хүргэжээ

5db7c4a0d0bf0Террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн цогцсыг Иракт хүргэсэн тухай “Al Sumaria” суваг даваа гарагт мэдээлжээ.

“Al Sumaria” сувгаар мэдээлснээр, аль-Багдадигийн цогцсыг АНУ-ын цэргүүд байрлаж буй, Иракийн Анбар мужийн Айн эль-Асад цэргийн баазад хүргэжээ. “Лалын улс”-ын толгойлогчийг Иракийн нутаг дэвсгэрт оршуулж магадгүйг тус сувгийн мэдээнд үгүйсгээгүй байна. Түүний цогцсыг далайд хаяж магадгүй гэж CNN суваг урьд нь мэдээлсэн билээ.

Сирийн Идлиб мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр аль-Багдадиг устгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 27-нд мэдэгдсэн юм. Трамп мөн уг ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлсэнд ОХУ, Ирак, Сири, Турк улсад талархал илэрхийлсэн боловч аль-Багдадиг устгасан тухай баттай мэдээлэл байхгүй байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. “Лалын улс” -ын толгойлогчийг устгасныг дэлхийн хамтын нийгэмлэг чухал үйл явдал боловч асуудлыг шийдэх алхам биш гэж үзэж байгаагаа мэдэгдээд, терроризмтой тэмцэх ажлыг үргэлжлүүлэхийг уриалсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих