Ц.Элбэгдоржийг “авлах” ажиллагаа эхлэв үү

dz_vmxavsaabc7u_1_1“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг Ачит ихт компанийн байранд АТГ-аас өнгөрсөн баасан гаригт нэгжлэг хийсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит ихт” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн хашаанд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг зэс олборлох үйлдвэр болон “ХААН банк таур”-т байрладаг оффист нь ч нэгжлэг явуулсан байна. Мэдээллийг албан эх сурвалжууд үгүйсгээгүй бөгөөд хэрэг бүртгэлт дөнгөж эхэлж буй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.

“Ачит ихт” компани өнгөндөө П.Цагааных гэгдэж, өдгөө захирлаар нь эхнэр Д.Эрдэнэцэцэг нь ажилладаг агаад Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор байсан эмэгтэй юм. Гэвч үнэн чанартаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ компанийн эхлэлийг тавьсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийнх хэмээн хардагдах үндэс болоод байгаа аж.

“АЧИТ ИХТ” КОМПАНИЙН ОН ДАРААЛЛЫН ТОВЧ ХУРААНГУЙ:

-2010 оны есдүгээр сар: Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

-2013 оны арванхоёрдугаар сар: Тус компани “Noble resources international” компанитай зээлийн гэрээ байгуулав. “Noble resources international” компани нь 2011 онд байгуулагдсан Сингапурт бүртгэлтэй, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, “Noble” группийн охин компани. “Noble” групп нь Хонконгд бүртгэлтэй, 1986 онд байгуулагдсан худалдааны компани гэдэг. Төв оффис нь Хонконгд байдаг, Сингапур болон Дубай, Англид салбартай бөгөөд английн иргэн Richard Samuel Elman гэгч хүн үүсгэн байгуулсан юм байна.

-2014 оны есдүгээр сар: Ачит ихт ХХК Техник эдийн засгийн үндэслэлээ батлуулжээ.

-2014 оны аравдугаар сар: Жилд 10 мянган тонн катодын зэсийг L-SX-EW технологиор үйлдвэрлэх гидрометаллургийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, зэс үйлдвэрлэж эхлэв.

-2015 оны зургадугаар сар: Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулжээ.

-2017 оны зургадугаар сар: Ачит ихт ХХК үүсмэл ордны анхны тусгай зөвшөөрлийг авав.

2019 оны нэгдүгээр сар: Лондонгийн металлын биржийн (LME) гишүүнээр элсэв.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёр долоо хоногийн өмнө хэвлэлийн хурал хийхдээ “Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгэхээр “Ачит ихт”-д хийсэн АТГ-ын нэгжлэг, мөрдөн шалгалтаар Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа эхлүүлсэн нууцлаг бизнесийн үүх түүхийг дэлгэгдэж эхлэх нь бололтой. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг “авлах” их ажиллагаа эхэлсэн ч гэж хэлж болохоор байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

https://niigmiintoli.mn/article/27090


URL:

Сэтгэгдэл бичих