Ховдод Монголын хамгийн том парк барих нь

Ховд хотын 250 жилийн түүхэн ой энэ онд тохиож байгаа аж. Гэхдээ энэ нь Буянт голын хөвөөнд суурьшсанаас хойших он тооллоор тооцож буй хугацаа гэнэ. Монголын олон үндэстэн ястны өлгий нутгийнхан ойдоо зориулж 250 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, гэр хорооллын айлуудын модон хашааг зосоор будаж, хаягжуулах, орон сууцнуудын гаднах талбайг тохижуулахаас эхлээд төрөлх хотынхоо ойд чамгүй бэлтгэж байгаа аж. Түүнчлэн тэнд төрж, өссөн хүн бүхнийг энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалж, өчигдөр үе үеийн удирдлагууд нь сэтгүүлчдэд хандлаа.

“Ховд хотын түүх гэдэг зөвхөн ховдчуудынх биш. Энэ бол Монголын түүхэнд хамаатай. Тиймээс бид энэ хотынхоо ойд зориулж Ард Аюушийн хөшөө бүхий төв талбайгаа 700 сая төгрөгөөр засаж тохижуулахаар болсон. Мөн Хүүхэд залуучуудын соёл амралтын томоохон хү рээлэн байгуулах гэж байна. 12 га талбайг хамарсан, Монголд байхгүй том парк барина.

Зөвхөн ойжуулалтад нь гэхэд л 80 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар дахь Үндэсний соёл, амралтын хүрээлэнд байхгүй тог лоомуудыг тэнд байршуулна” хэмээн Чандмань сумын Засаг дарга М.Мягмарцог хэллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих