Хятад иргэдийг зочид буудлын доод давхарт түр саатуулж байна

6619

Өнгөрөгч шөнө “Амар”, “Кентавр”, “Юнион”, “Ориентал” зэрэг зочид буудалд байрлаж, цахим гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулсан.

Саатуулагдсан БНХАУ-ын иргэдийг одоогоор зочид буудлын хонгилд түр саатуулж байгаа талаар мэдээлэл байна.

Мөн шалгалтын ажиллагаа явагдаж дууссаны дараа тэдгээр иргэд ямар зорилготойгоор дээрх үйл ажиллагаа явуулж байсныг мэдээлэх аж. Тагнуулын Ерөнхий газраас энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих