Хогийн цэгээс малын гүзээ түүж, нийслэл рүү тээвэрлэж байв

c8f50b2924e6d65b8d1613b73182eea7Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.