Баривчлагдсан 800 хятадад Батзандангийн ах ВИЗ ОЛГОСОН гэв үү?

3c9opМонгол Улсад түр оршин сууж цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг энэ сарын 29-ны шөнө /2019.10.29/ цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилсан билээ.

Тэдгээр хятад иргэдийн визийг хэн олгосон гэдэг асуулт олны анхаарлыг ихэд татах болов.

Тэгвэл энэ талаар Хөх хотод сууж байсан Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Тэрбээр ”Сүүлийн үед Хятадын WeChat-ын сүлжээгээр Монгол Улсын виз олгоно гэсэн зар их явдаг болсон байна лээ. Хөх хотод сууж байгаа Ж.Батзандагийн ах Ж.Баатарчулуун гэгч хүн виз гаргаж байсан. Түүний эхнэр хажууд талд нь бэлэн мөнгө тоолоод сууж байдаг. Визийг бараа зарж байгаа юм шиг ингэж арилжиж болохгүй” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр энэхүү мэдээллийг өгснийхөө дараа өөрийн твиттер хуудаснаа ингэж бичжээ.

Эх сурвалж: isee.mn

URL:

Сэтгэгдэл бичих