Урт нэртэй хуулиар Засгийн газар АРБИТРТ дуудагдаж магадгүй

olloo_mn_1423011362_ggggggg“Viking Mines” гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын Засгийн газрыг арбитрийн шүүхэд өгч нөхөн төлбөр нэхэмжлэх гэж байгаагаа мэдэгджээ.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлсний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн нөхөн төлбөр шаардахаа тайландаа дурьдсан байна.

Дээрх  ”урт нэртэй хууль”-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн нутагт орших “Viking Mines”-ийн Бэрх уул хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн нутагт орших Хонхор заг нүүрсний төслийн ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа юм.


URL:

Нэр: 45 Огноо: 1 November 2019

уурхайн нөөцийг хэнч оноо тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

Сэтгэгдэл бичих