Танилц: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчийн учруулсан хохирол

d70be928679e580b675b13d24c59a5fbСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа З.Зэмбэ нь “Бүтээлч сум”төсөлд нь 80 сая төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр хүүдээ авч өгсөн байна.  Тодруулбал,   Эрдэнэцагаан сумын “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл”-ийн гишүүнээр ажиллан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон үйлдэл болох Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах,хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээх, гэрээ байгуулах, этгээдийг хэлэлцэх, бэлтгэх,оролцохыг хориглосон байхад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оролцож, албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү З.Б-ийн “Бүтээлч сум” төслийг дэмжиж 80 000 000 төгрөгийн зээлийг олгуулан өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

З.Зэмбэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би сумын Иргэдийн хурлын төлөөлөгч гэдгээ мэднэ. Харин сум хөгжүүлэх сангийн төлөөлөгчдийн нэгээр намайг томилсон гэдгийг мэдээгүй байсан. Би 2017 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан дээр иргэдийн төлөөлөгч нарыг юу ч хийхгүй байна гэж шүүмжлээд иргэдийн хурлын Төлөөлөгч бүр сум орон нутагтаа хэрэгтэй нэг нэг ажил хийхийг санаачлаад, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, 14 хүний гажлын байраар хангах барилгын материалын үйлдвэр барих хүүхдийнхээ бичсэн энэ төслийг 2017 ондоо оруулж чадахгүй явсаар 2018 онд хэлэлцэхээр оруулсан. Үйлдвэр ажиллаж эхлэх бэлтгэл ажлаа хангаад 2018 оны 10 дугаар сард ашиглалтад ороод намрын нар гарсан гурван өдөр ажиллахад 20.000 ширхэг замын өнгөт хавтан үйлдвэрлэсэн. Үүнийг Эрдэнэцагаан сумын Соёлын төвийн зүүн талд байрлах “Хаан банкны” хажуу талын зам засвар авч хийсэн. Үүнээс хойш цаг агаарын нөхцөл байдлаас болоод үйлдвэрээ ажиллуулах боломжгүй болж зогсоосон. Энэ оны 07 дугаар сард манай үйлдвэрийн Монгол ажилтныг сургаж байсан Хятад улсын инженерийн виз нь хүлээгдээд ажиллуулж амжаагүй байна. Гэхдээ энэ 07 дугаар сарын сүүлээр үйлдвэрийн ажил эхэлчих байх гэж бодож байна. Ер нь энэ үйлдвэр 204.000.000төгрөгөөр босох байсныг 120.000.000 төгрөгийн төсөл бичиж, 80.000.000 төгрөгийн зээл авсан. Үлдсэн мөнгийг тэтгэврийн зээл болон ах, дүү төрөл садангаасаа тусламж авч гаргасан.Нэгэнт миний хийсэн зүйл хуулийн заалтаар хориглосон учраас надад өөр яриад байх зүйл байхгүй гэв.Уг зээлсэн 8000000 төгрөгийг төлнө авсан нь үнэн юм болохоор төлнө гэв. Иргэний нэхэмжлэгч Д.Цын мөрдөн байцаалтад өгсөн.“…Намайг ажилд ороход манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн З.Згуай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Бүтээлч сум” төсөл хөтөлбөрөөр 80 сая төгрөгийн зээлийг авсан байсан. Би ажилд ороод зээлийн материал, гэрээ, эргэн төлөлттэй нь танилцсан. З.Згуай одоогоор авсан 80 сая төгрөгийн зээлээс ямар нэг төлбөр төлөөгүй байна.Уг нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгах хуваарьтай байсан боловч зээлээ төлж чадахгүй байна, зээлийн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг сумын Засаг дарга Ө.Бд гаргаж хүсэлтийнх нь дагуу зээлийн төлөлтийг 2019оны 09 дүгээр сарын 20 хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан байна лээ. Өнөөдрийн байдлаар зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Уг нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар З.Згуай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын20-ныг хүртэлх хугацаанд зээлийг хүүгийн хамт төлж дуусгах ёстой байгаа юм. Надад ямар нэг гомдол, санал хүсэлт гээд байх зүйл байхгүй. З.Згуай зээлээ л төлчихвөл сайн байна. ” гэх мэдүүлэг

З.Зэмбэ 80 сая төгрөгийн зээлээ шүүх хурал болох үеэр төлж эхлээгүй байжээ. Уг нь  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгах хуваарьтай байсан боловч зээлээ төлж чадахгүй байна, зээлийн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг сумын Засаг дарга Ө.Б-д гаргаж, хүсэлтийнх нь дагуу зээлийн төлөлтийг 2019оны 09 дүгээр сарын 20 хүртэл 1 жилийн хугацаагаар сунгажээ.

Өөрөөр хэлбэл З.Зэмбэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалынбайдлаа урвуулан ашиглаж их хэмжээний зээлийг өөрийн хүү З.Б-д 8000000 төгргийг гаргуулан өгч их хэмжээний хохирол учруулсан байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалт  Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг хэлэлцсэн. Улмаар Хатгин овгийн Зэнээгийн Зэмбийг эрх мэдэл, албан тушаалынбайдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаарЗ.Зэмбийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 5400 нэгжтэйтэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

http://dorgio.mn/p/111228


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.