ҮХЦ-ийн дарга Ү.Одбаяр “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр Өмнөд Солонгост баривчлагджээ

6651

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ны Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн дарамт” үйлдсэн хэргээр цагдаад баригджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 52 настай Д.Одбаяр үйлчлэгчийн өгзөгийг базсан хэргээр баривчлагдсан байна.

Цагдаад дуудлага ирснээр цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилсан ч түүнийг халдашгүй эрхтэй гэдэг үндэслэлээр сулласан гэж эх сурвалжууд мэдээлж байна.  Гэхдээ конвенцийн дагуу халдашгүй эрхтэй эсэхийг цагдаагийнхан шалгаад, дахин дуудаж байцаалт авах гэнэ.

Тэрбээр өчигдөр 17.00 цагт Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон талаар news.chosun.com мэдээлжээ.


URL:

Нэр: Irgen Огноо: 1 November 2019

Shar semj gedeg ovchin.Zovoor oilgooroi.

Сэтгэгдэл бичих