“ХУРД групп” ханаж цаддаггүй энэ их шуналаа одоо зогсоогооч ээ гэв

c5e658be8bedc58ff5118ad3b4f68e73Сүүлийн үед барилга барихдаа орох, гарах гарцыг хаасан байдалтай барьж гэнэтийн аюул ослын үед тусламж үзүүлэхэд хэцүүдэх тохиолдол цөөнгүй тохиолдол гарах болсон. Мөнгө л олж байвал оршин суугчдын асуудал барилгын компанид хамаагүй болсон цаг бололтой. Учир нь Эко констракшн барилга хоорондоо зай талбайгүй шахуу барьсанаас үүдэлтэй маргаан гараад байгаа билээ. Энэ тухай Маршал таун, Кинг тауэр хотхоны оршин суугч шүүмжлэв.

“ХУРД групп” ханаж цаддаггүй энэ их шуналаа одоо зогсоогооч ээ!!!!! Би “Маршал таун, Кинг тауэр” хотхоны энгийн нэг оршин суугч….. Өнөөдөр хотхон дотроо хашааны наана цаана эгээтэй л бослого дайн шахуу болж байгаа аятай дүр зурагтай таараад очсон чинь хотын түгжрэлийг багасгах нийслэлийн ажлын албаны хүмүүс нөгөө талаас “Маршал таун,Кинг тауэрийн оршин суугчид” болон “Хурд” хороололын төлөөлөгчид, оршин суугчид( за даа оршин суугчид ч гэж дээ баахан савхин куртик өмсчихсөн харчуул) хоорондоо маргах мэтгэлцэхийн хооронд байдалтай зогсож байна….Хэрэг явдлыг энгийнээр тайлбарлавал Хотын ерөнхий төлөвлөлтөнд манай “Маршал таун” хотхоны хойд талын хашаагаар гаргах орц гарцууд нээлттэй байж иргэд чөлөөтэй орж, гарч нэвтрэхээр тусгагдсан байдаг.

Ингээд 2 жилийн өмнө Нийслэлийн захирагчийн албанаас хойд талаар орц гарцаа нээлттэй байлгахыг зөвшөөрсөн албан бичигын дагуу “Маршал комфорт”-ын албан хаагчид орц гарц нээх бэлтгэл ажил хийх гэж байтал Хурд группээс баахан хүмүүс ирж ажилд нь садаа болж зогсоосон байдаг…. 2 жилийн хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй болохоор нь манай хотхоны удирдлагууд, оршин суугчид нийлээд холбогдох газруудад санал гомдол, хүсэлт өргөдлийг өгөөд нийслэл хотоос комисс гаргаж бодит нөхцөл байдалтай танилцахыг хүссэн. Тэгсэн өнөөдөр “Хурд” группын зүгээс энэ манай барьсан зам, манай өмч тиймээс энэ замаар зөвхөн бид нар зорчино, та нар энэ замаар зорчих эрхгүй гэнэ….

Уул шугамандаа Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх эрхийг Нийслэлийн засаг даргын захирамжаар аж ахуйн нэгж байгууллагуудад тодорхой хугацаагаар эзэмшүүлэх эрхийг олгодог. Энэ эзэмшүүлсэн газар дээрээ зам, зогсоол, талбай хийсэн бол тодорхой хугацааны дараа эргээд улсад энэ зам талбайгаа хүлээлгэж өгөх ёстой байдаг.  Ийм атал “Хурд” групп одоог хүртэл хүлээлгэж өгөхгүй гүрийгээстэй манай компанийн ерөнхий төлөвлөлт ийм тийм гэж чичэрч дайран миний зам, чиний зам гэх хэрүүлээ хийсээр….Албаны хүмүүс “компани аж ахуйн нэгжийн төлөвлөлт гэж байхгүй ээ, та нар Улаанбаатар хотын нэгдсэн төлөвлөлтөнд захирагдаж барилга байгууламжаа төлөвлөж барих ёстой” гэж мөн тодотгосон байгаа.

Хурд групп том компани байж болно, мөнгөтэй байж болно, хүчтэй байж болно гэхдээ Монгол улсын газар нутаг дэвсгэр дээр хэнбугай нь ч хууль цааз, дүрэм журмандаа захирагддаг байх ёстой…..Эцсийн эцэст адилхан Монгол хүмүүс байж яагаад бид нар нэг нэгнээ заавал хэмлэж таашаал авдаг юм!?!!! Адилхан барилгын салбарт хүч үзэж байгаа өрсөлдөөн маш хүчтэй гэдгийг ойлгож байгаа гэхдээ зэргэлдээ оршиж байгаа 2 хотхоны оршин суугчдыг заавал ингэж хагаралдууулах шаардлага байдаг юм уу!!!??

Бид нар хэлэлцэж, уралдаж, талцаж явахад дэндүү цөөхүүлээ монголчууд аа.

http://dorgio.mn/p/111305


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.