М, Х үсгээр эхэлсэн нэртэй гишүүний эрэлд

download (1)“Үндэсний шуудан” сонинд “УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Тухайн мэдээнд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Дөрвөн улирлын цэцэрлэг” хэмээх оффисын байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ.

… Цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм…гэсэн байна.

Энэ мэдээний мөрөөр олон нийтийн сүлжээний хэрэглэгчид даваа гаригийн өглөө  М, Х үсгээр эхэлсэн нэртэй гишүүний эрэлд гарлаа.

Энэ парламентад М үсгээр эхэлсэн нэртэй хэд хэдэн гишүүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Мурат, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нарыг дурдаж болно. Харин Х үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар байна.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол мөрийтэй тоглоомчин гишүүд энэ хэдийн дунд бий. Харин хэн гэдэг нь мэдээж нууцын зэрэглэлтэй.

Манайд мөрийтэй тоглоом газар авсныг орон сууцны орц хонгил, зочид буудлын өрөөнд илрэх тоглоомын газруудаас харж болно. Томчууд гэж тодорхойлсон хэсэг бүлгийн дунд мөрийтэй тоглоом энгийн үзэгдэл болсныг барин тавин хэлэх баримтууд ч цөөнгүй.

Монголд мөрийтэй тоглоом хуулиар хориотой. Хуулиар хориглосон үйлдлийг хууль батлагч хийсэн бол хуулийн хариуцлага, ёсзүйн асуудалтай хамт яригдах нь дамжиггүй.

Б.Энэрэл

http://www.shuud.mn/a/514075


URL:

Сэтгэгдэл бичих