Гүүрнээс үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ

5kh0p0khncsa934mmvrpmcois3_bОнцгой байдлын аврагчид гүүрнээс үсрэх гэж байсан эмэгтэйн амь насыг авран хамгаалжээ.

Тодруулбал Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/ “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлага 2019.11.03-ны өдрийн 17:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 17:45 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.